ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ 30 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАВ

ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ 30 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАВ

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 30 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 22 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 53 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 2 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол одоогоор 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 2 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.