АЖЛЫН ХЭСЭГ НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВД АЖИЛЛАЖ БАЙНА

АЖЛЫН ХЭСЭГ НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВД АЖИЛЛАЖ БАЙНА

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд  Х.Хашбаатар ахлагчтай ажлын хэсэг цаашид хэрхэн хамтран ажиллах талаар болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн мэдээлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх гэх мэт олон талт арга хэмжээг авч ажиллахаар танилцууллаа.