386 ИРГЭНИЙ УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ

386 ИРГЭНИЙ УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ

Авлигатай тэмцэх газар 2017 оны 05 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 189 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 386 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

Өнгөрсөн долоо хоногт 148 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 118 нь зөрчилгүй байсан бол 16-ийг нь буцааж, 14-т нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 238 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна.

Төрийн банкны Алтай хотхоны тооцооны төвийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ц.Ичинхорлоо, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэст Эрчим хүчний хяналтын улсын байцаагчын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Э.Бат-Эрдэнэ, Нийслэлийн статистикийн газрын мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Монголжингоо нарын зэрэг 148 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

          Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 16 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц болон ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсч болзошгүй болохыг анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 14 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Цагдаагийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.