АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ГЭХ ГОМДОЛ МЭДЭЭЛЛҮҮД ИРСЭЭР БАЙНА

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ГЭХ ГОМДОЛ МЭДЭЭЛЛҮҮД ИРСЭЭР БАЙНА

Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас 2017 оны 5 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Энэ хугацаанд нийт 38 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.

Гомдол, мэдээлэл нь агуулгын хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэх 17 гомдол, мэдээлэл, төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой 17 гомдол, мэдээлэл байсан бол гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл шалгуулахаар ирүүлсэн байна. Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, нутгийн удирдлагатай холбоотой гомдол, мэдээлэл харьцангуй олон иржээ.

Тухайлбал Нийслэлийн 22-р сургууль, 1-р сургууль, 38 дугаар сургууль, 73 дугаар сургууль, 112 дугаар цэцэрлэг, 80-р цэцэрлэг, 26 дугаар цэцэрлэг, 133, 134-р цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагатай холбоотой, Баян-Өлгий, Архангай, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын албан тушаалтан, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг дахь салбар гаалийн газар, Замын-үүд дэх гаалийн газар, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ажлын алба, Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Завхан аймгийн Сонгино, Баянхонгор аймгийн Шинэжинст сумдын төрийн албан хаагчидтай буюу нутгийн удирдлагатай холбоотой, Хан-Уул дүүргийн газрын албаны албан хаагчдын ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх газрын харилцаатай холбоотой гомдол мэдээллүүд цөөнгүй ирүүлсэнийг хүлээн авч, хянан шалгаж байна.

Иргэд, олон нийт авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг хүсч байна.

Гомдол, мэдээллийн тоо, салбар, байгууллагаар

Тоо

Хувь

 

Барилга

1

2.6

 

Боловсрол

21

55.3

 

Гааль

2

5.3

 

Газрын харилцаа, кадастр

2

5.3

 

Нутгийн удирдлага                            

5

13.2

 

Татвар                        

1

2.6

 

Улсын бүртгэл, архив

1

2.6

 

Цагдаа

2

5.3

 

Эрүүл мэнд

1

2.6

 

Бусад

1

2.6

 

Хувийн хэвшлийн ААН, байгууллага

1

2.6

Дүн

38

100.0