ЭРҮҮГИЙН 5 ХЭРГИЙГ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХЭЭР ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ

ЭРҮҮГИЙН 5 ХЭРГИЙГ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХЭЭР ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ <p>Авлигатай тэмцэх газраас 2017 оны 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 35 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 24 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.</p> <p>Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 45 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.</p>