АЛБАН ТУШААЛТНУУДЫН 2016 ОНЫ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН ХУРААНГУЙ

АЛБАН ТУШААЛТНУУДЫН 2016 ОНЫ   ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН ХУРААНГУЙ

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах үүрэгтэй төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлдэг.

 

           Дээрх үйл ажиллагааны хүрээнд 2017 онд нийт 241 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаас албан үүргээ гүйцэтгэж байгаа 239 албан тушаалтны /2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Сангийн дэд сайд, Архивын ерөнхий газрын даргын албан тушаалд томилгоо хийгдээгүй болно/ мэдүүлгийг тус газрын http://xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

 

             Мөн Авлигын эсрэг хуулийн 14-р зүйлийн 14.3-т зааснаар Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад албан тушаалтнуудын сүүлийн 5 жилийн хөрөнгө, орлогын мэдүүлэг тус газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигддаг бөгөөд холбогдох албан тушаалтнуудын 2012, 2013, 2014, 2015, 2016 оны мэдүүлэг дээрх сүлжээнд байршигдсан болно.